Saturday, October 2, 2010

jackie chan in mgl



Жэки Чан Монголд ирлээ Өнөөдөр 12 цаг 9 минут Холливудын алдарт жүжигчин Жэки Чан өнөөдөр 10:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буулаа. Жүжигчин Жэки Чан Монголд анх удаа ирж байгаа юм. Тэрбээр онгоцны буудлаас шууд “Баянгол” зочид буудал руу явсан бөгөөд өнөөдөр 16:30 цагаас албан ёсны хүмүүнлэгийн айлчлалынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Тэрбээр Улаанбаатар хотод гурав хоногийн хугацатай ирж байгаа бөгөөд агаарын бохирдлын эсрэг гүйлт, нийгмийн сайн сайхны төлөөх нэгдсэн хүлээн авалт, жүдогийн реалити тэмцээний нээлт, бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд “Karate Kid” киногоо үзүүлэх өдөрлөг зэрэгт оролцож, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хамт олон болон Баянзүрх дүүргийн амьжиргааны төвшин доогуур өрх айлуудад хүнсний хэрэгцээт зүйлс бэлэглэх ажээ.
Сонирхуулахад жүжигчин Жэки Чан өнөөдөр 17.30 цагаас Спортын төв ордны урд талбайгаас хөдлөх агаарын бохирдлыг эсрэг гүйлтэд оролцох юм.
Жэки Чаны Монголд хийх хүмүүнлэгийн айлчлалын хөтөлбөр:
Аравдугаар сарын 3-ны өдөр:
16.30-17.30 Хэвлэлийн бага хурал хийх 17:30-18:30 Агаарийн бохирдлын эсрэг гүйлтэнд оролцох 19.00-21.00 Хүмүүнлэгийн үйлсэд зориулсан хандивийн хүлээн авалт
Аравдугаар сарын 4-ны өдөр:
10:00-11:00 Төр засаг, хотын удирдлагуудтай уулзах 12:30-14:30 Чингисийн хөшөө цогцолбортой танилцах 15:30-16:30 Хүүхдийн асрамжийн газраар зочлох 16:30-17:30 Гэр хорооллоор орох 17:30-18:30 “The Karate Kid” киног 500 бүтэн өнчин хүүхдэд үзүүлэх Аравдугаар сарын 5-ны өдөр: 10:50 Улаанбаатар хотоос хөдлөх /Чингис хаан олон улсын онгоцны буудал руу явах/

No comments:

Post a Comment