Saturday, October 2, 2010

love..

Хайрын гэгээ

Хүний хорвоод чамгүйгээр амьд яваад яах ч билээ
Хүслээ дагаад чамайг би санахгүй бол яах ч билээ
Хамт байсан гэрэлт өдрүүд хаа байсан жилийн тэртээ
Хайртай чи минь эзүйрнээ

Амьдрал гэдэг нь энэ юмуу
Хагацал гэдэг нь ч энэ юмуу
Хайр минь чамайг мөрөөдөж уйлдаг
Сэтгэл зүрх минь шаналж байна
Чиний хайраар дутаж байна
Чамайг хүсэж би уйлнаа
Сайхан чи минь дэндүү сайхан
Чамайг чи энд хайрласан
Чамаасаа хайр хүлээсэн
Шаналж байна ганцаардаж байна
Чамайг бодож уйлнаа

Дан ганц би чамгүйгээр амьд яваад яах ч билээ
Дур хүслээ дагаад би бодохгүй бол яах ч билээ
Хамт байсан гэрэлт өдрүүд хаа байсан жилийн тэртээ
Хайртай чи минь эзгүйрнээ

Амьдрал гэдэг нь энэ юмуу
Хагацал гэдэг нь ч энэ юмуу
Хайр минь чамайг мөрөөдөж уйлдаг
Сэтгэл зүрх минь шаналж байна
Чиний хайраар дутаж байна
Чамайг хүсэж би уйлнаа
Сайхан чи минь дэндүү сайхан
Чамайг чи энд хайрласан
Чамаасаа хайр хүлээсэн
Шаналж байна ганцаардаж байна
Чамайг бодож уйлнаа


Чамдаа

Бид 2-н учирсан тэр өдөр бороо шивэрч байсан
Хайрыг минь надтай цуг үлдээгээд явсан тэр өдөр харин цас хаялсан
Уйлж байхдаа чамаас гуйж байсан хайраа одоо дуу болгон чамдаа хүргье

Хүслээр ирээгүй анхны хайр чи надад хатуурхаж
Хүйтэн өдөр үдшийн салхитай надаас чи явсан
Яагаад заавал миний энэ зүрх чиний төлөө байсан юм бэ
Ямарч үнэгүй болсон хайр минь одоо үүрд хуучирсан

Зөөлөн бороо гуниглан шивэрлээ ч цас орох болоогүйг би мэднээ
Зөвхөн чамдаа дуулах хайрын дуу зүрхэнд зогсох болоогүйг би мэднээ
Азаар учирсандаа би жаргалтай байсан ч чи минь явчихсан
Миний хайр дурсамж болон чиний зүрхтэй үүрд цохилноо

Урсах нулимсны дусал бүхэн чамаас хайр нэхээгүй
Уучлал хүсэх итгэл болгон минь хариу хүсээгүй
Чамаас илүү намайг хайрлах хүн байхгүй гэж бодохоор
Надаас явсан чамайг санахдаа би дуулж байна

Зөөлөн бороо гуниглан шивэрлээ ч цас орох болоогүйг би мэднээ
Зөвхөн чамдаа дуулах хайрын дуу зүрхэнд зогсох болоогүйг би мэднээ
Азаар учирсандаа би жаргалтай байсан ч чи минь явчихсан
Миний хайр дурсамж болон чиний зүрхтэй үүрд цохилноо

Одоо чамаас надад юу үлдсэнийг чи мэдэх үү
Орь ганцаар цохилох зүрх минь цагийн зүүтэй хамт үлдэв үү
Гунигаа дарж зүрхээ чангаллаа даанч чадахгүйнээ
Гуйж байсан хайр минь хайр минь жаргал болон хувирлаа

Зөөлөн бороо гуниглан шивэрлээ ч цас орох болоогүйг би мэднээ
Зөвхөн чамдаа дуулах хайрын дуу зүрхэнд зогсох болоогүйг би мэднээ
Азаар учирсандаа би жаргалтай байсан ч чи минь явчихсан
Миний хайр дурсамж болон чиний зүрхтэй үүрд цохилноо
Зөөлөн бороо гуниглан шивэрлээ ч цас орох болоогүйг би мэднээ
Зөвхөн чамдаа дуулах хайрын дуу зүрхэнд зогсох болоогүйг би мэднээ
Азаар учирсандаа би жаргалтай байсан ч чи минь явчихсан
Миний хайр дурсамж болон чиний зүрхтэй үүрд цохилноо

No comments:

Post a Comment